ТӨМ1- /тарааж өгөх
материал 1/
Вэб технологийн үндэс
WWW гэдэг нь дэлхий нийтийн сүлжээ (World
Wide Web) гэсэн үг юм.
Интернэт бол компьютерүүдийн сүлжээ бөгөөд HTTP гэсэн стандарт протокол ашиглан хоорондоо холбогдоно.
Энэхүү сүлжээний мэдээлэл нь вэб хуудас гэж нэрлэгдэн хадгалагддаг. Вэб
хуудсуудыг ашиглаж, мэдээллийг уншиж байгаа компьютерийг вэбээр үйлчлүүлэгч (client)
гэнэ. Вэб хуудас бүр нь мэдээллээ хэрхэн харуулах зааврыг
агуулдаг ба вэб хуудас харуулагч хэрэгсэл нь эдгээр зааврыг уншиж харуулна.
Хуудас харуулах зааврыг HTML гэж нэрлэгдэх кодчиллоор бичдэг. HTML
хэлийг хэрэглэснээр бичвэрийнхээ фонт, өнгө, хэмжээг
өөрчилж, зураг хүснэгт байрлуулж болдог.
Вэб хуудас болон вэб сайтын тухай
Текст, зураг, дуу авиа, дүрс хөдөлгөөн, бас холбоостой төрөл бүрийн
мэдээлэл хуудас байдлаар тодорхой сэдвийн дагуух цахим баримт бичгийг вэб
хуудас (Web
Page) гэдэг. Тодорхой нэг сэдвийн
дагуух өөр хоорондоо гипэртекстээр холбогдсон
вэб хуудсуудын цуглуулгыг вэб сайт (Web Site) гэж нэрлэдэг. Вэб сайтыг дуудахад хамгийн түрүүнд
нээгдэх хуудсыг нүүр хуудас (Home Page) гэнэ.
ТӨМ2
Вэбийн төлөвлөлт, зохиотж
Вэб дээр тавигдах мэдээллээс хамаарч дизайнаа төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл
мэдээллээ цуглуулж, төлөвлөгөөгөө зохиогоод HTML кодоо бичнэ. Вэб хуудасаа бичиж эхлэхийн өмнө
хуудсуудынхаа хоорондын хэлхээ холбоог зөв зохион байгуулах хэрэгтэй.
Сурах бичгийн 157-158 хуудас унш!!!
HTML
хэлний бүтэц
HTML гэдэг нь “Hyper Text Markup Language” гэсэн үгийн товчлол бөгөөд “markup language” гэдэг нь уг хуудсыг ямар форматтай байхыг заадаг
компьютерийн хэл юм. HTML хэл нь script хэл бөгөөд дурын текст боловсруулах программ дээр бичиж
болдог. Харин тухайн файлаа*.html юмуу *.htm форматтай хадагалах хэрэгтэй. HTML
хэлний командуудыг таг (TAG) гэж нэрэлдэг ба таг нь эхлэл ба
төгсгөлөөс тогтоно.Эхлэл нь <…>, төгсгөл нь </…>хашилтанд тус тус байрладаг. HTML
команд нь бидний бичвэрийг хэрхэн харагдуулахыг вэб
браузерт хэлдэг програмын код юм.
HTML хэлний үндсэн тагуудыг
доорх ангилалд оруулан авч үзэж болно.
Хавсралт: ТӨМ3 /тарааж өгөх материал/
Параграфтай ажиллах таг
Бичвэрийг хэлбэржүүлэх тагууд
ТӨМ1 /тарааж
өгөх материал/
Зурагтай ажиллах тагууд
№
|
Таг
|
HTML хэл дээр гүйцэтгэх
үүрэг
|
Жишээ
|
1
|
<img src= файлын нэр. GIF>
|
Зураг оруулна.
|
<img scr = зураг\хөх нуур. jpg>
|
2
|
<img src= файлын нэр. GIF
ALT= “Зургийн тайлбар”>
|
Зурганд тайлбар
оруулна.
|
<img scr = зураг\хөх нуур. Jpg
ALT= “хар зүрхний хөх нуур”>
|
Зургийн тагтай ажиллаж байх явцад зургийн өргөтгөлийг
сайн анхаарах хэрэгтэй. Вэб хуудсанд байрлах зураг нь ихэвчлэн *.GIF, *.JPEG, *.PNG өргөтгөлтэй
байдаг.
ТӨМ2 /тарааж
өгөх материал/
Хүснэгттэй ажиллах тагууд
№
|
Таг
|
HTML хэл дээр
гүйцэтгэх үүрэг
|
Жишээ
|
1
|
<table border= “утга”> ~ </table>
|
Хүснэгт оруулна.
Border = “утга” хүрээний өргөний хэмжээ.
|
<table
border= “1”>
<tr>
<td>нүд 1 </td>
<td>нүд 2</td>
</tr>
</table>
|
2
|
<tr>
|
Мөр нэмнэ.
|
|
3
|
<td>
|
Нүд эхлүүлнэ.
|
Хүснэгттэй ажиллахад мөр, багана, нүдтэй ажиллах
командуудыг судлах хэрэгтэй. Хүснэгттэй холбоотой командууд нь <body> ~</body>хэсгийн
хооронд байна.
ТӨМ3 /тарааж
өгөх материал/
Холбоос оруулах
Холбоос нь вэб хуудсын гол үндэс юм. Линк буюу өөр хуудас
руу заасан холбоос оруулах командыг “anchor
tag” гэж нэрлээд дараах байдлаар хэрэглэнэ. <a href= “URL”>..</a>
No comments:
Post a Comment